Дэлхий дээрх хамгийн эртний чононы олдворыг илрүүлжээ

Дэлхий дээрх хамгийн эртний чононы олдворыг илрүүлжээ

Канадын Юкон хэмээх газраас 57 мянган жилийн өмнө амьдарч байсан чононы олдворыг илрүүлсэн нь дэлхийн хамгийн эртний чоно болж тэмдэглэгдэн үлдэж байна. Орон нутгийн иргэд анх Доссон хотын ойролцоох алт олборлох уурхайд тэсэлгээ хийж байхдаа чононы биеийн хэсгийг олжээ. Мөстлөг бүхий хүйтэн газар байсан тул чонын бие маш сайн хадгалагдан үлдсэн байна.

Юконоос анх олох үед

Эрдэмтэд чоныг рентгенээр шинжилж 6-7 долоо хоногтойдоо үхсэн болохыг тогтоожээ. Түүнчлэн “тогтвортой изотопын шинжилгээ” гэж нэрлэгддэг аргачлалаар энэ амьтан мөсөн голууд татарч байсан үед амьдарч байсныг тогтоосон байна.

Үүнээс улбаалан тус чонын бэлтрэг гол горхитой газар амьдарч загас, эргийн шувуудаар хооллодог байсан байх магадлалтай хэмээн эрдэмтэд таамагласан аж. ДНХ-ийн шинжилгээгээр тус чоныг орчин үеийн чононуудын өвөг дээдэс болох Орос, Сибирь, Аляскийн эртний чононуудаас гаралтай болохыг тогтоосон байна. Юконоос эртний амьтны олдвор олдох нь маш ховор байдаг гэнэ. Ихэнх тохиолдолд зузаан мөсөөр хучигдсан байдаг тул хайгуул хийхэд бэрхшээлтэй байдаг. Энэ удаагийн олдвор эртний чонын амьдралыг судлах гайхалтай боломж олгож байна хэмээн судлаачид хэлжээ.

Эх сурвалж: CNN