Д.Нямхүү ХӨСҮТ-д 79 өвчтөнийг авч үлджээ

Д.Нямхүү ХӨСҮТ-д 79 өвчтөнийг авч үлджээ

Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн ХӨСҮТ-д хийсэн шалгалтын дүнд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй коронавирусийн халдвартай иргэдийг Цэргийн төв эмнэлэг болон Яармаг дахь 300 ортой эмнэлэг рүү шилжүүлэхээр шийдвэрлэсэн. 

Учир нь ХӨСҮТ-нь халдварын голомт болсон бөгөөд эмч, ажилчид нь дахин, дахин халдвар авч өвчилж буй нь эрсдэл дагуулж байна гэж шалгалтын ажлын хэсэг дүгнэсэн байна. Мөн тус эмнэлэгт ариутгал, халдваргүйтлийн дэглэм алдагдсан, бохир учраас өвчтөнүүдийг түр шилжүүлж тэр хугацаанд ариутгал, засвар арчлалт хийхээр төлөвлөсөн гэх. 

Энэ дагуу энэ сарын 19-ны өдөр ХӨСҮТ дэхь халдвартай өвчтөнүүдийг Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлсэн. Гэтэл ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эсэргүүцэж өвчтөнүүдийг шилжүүлэхгүй хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай зөрчилдөж зөрсөн гэх мэдээлэл бий. 

Ийнхүү тэрбээр 79 өвчтөнийг ХӨСҮТ-д авч үлджээ. Тийм учраас тус эмнэлэгт засвар, ариутгалын ажлыг хийх эсэх нь тодорхойгүй байдалд орсон байна.