Маргаашнаас эхлэн хатуу хөл хорионы дэглэмд шилжих тул иргэдийг уул, хад руу явахгүй байхыг анхааруулж байна

Маргаашнаас эхлэн хатуу хөл хорионы дэглэмд шилжих тул иргэдийг уул, хад руу явахгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн иргэд хөл хорионы үед ууланд аялах, шөнийн цагаар самар түүх тохиолдлууд гарч байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас анхааруулсаар байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын байгууллагатай хамтран иргэдэд зөвлөмж өгч, хөдөлгөөн хязгаарлалтыг зохицуулан ажиллаж байгаа юм. Тус хамгаалалтын захиргаа 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд дөрвөн хэсэг  хяналт шалгалт хийж ажиллажээ.

Энэ үеэр уулын хойд хэсгээс 14 иргэн, хоёр автомашин, урд хэсэгт хоёр отог, 18 хүн, гурван автомашиныг буулгасан байна. Түүнчлэн хуучин отгуудын үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэж уулнаас буулгажээ.

Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримталж шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа боловч Богдхан ууланд гарах иргэдийн тоо буурахгүй байгааг албаны хүмүүс онцолж байна. Нийслэл хотын иргэд хөл хорионы үед ууланд аялах, шөнийн цагаар явганаар ууланд гарч самар, боргоцой түүх тохиолдлууд цөөнгүй гарч байгааг хэлсэн юм.

Маргааш \2020.12.23\ өглөөний 06:00 цагаас эхлэн нийслэл даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дахин шилжихээр шийдвэрлэсэн тул иргэдийг уул хаданд хулгайн замаар гарч, өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.