Монгол Улсад нийлүүлэх вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирнэ

Монгол Улсад нийлүүлэх вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчтэй уулзаж Ковид-19 вирусын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцжээ.

Уулзалтаар “KOBAKC” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр талууд ярилцсан байна.

Мөн Суурин төлөөлөгч С.Диордица олон улсад хөгжүүлж буй зарим вакцины явцын талаар ч мэдээлэл өгчээ. ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Диордица Монгол Улсын Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бэлэн байдлын зэрэгт шилжсэн байдал, хөл хорионы дэглэмүүд цаг үеэ олсон оновчтой шийдэл байсныг энэ үеэр онцлон ярьсан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх КОВИД-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр НҮБ, ялангуяа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад тусламж, дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлж байгаа явдалд талархал илэрхийлээд, цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг хяналтад авах чиглэлээр өгч буй мэргэжил, арга зүйн зөвлөгөө нь чухал ач холбогдолтой болохыг хэлжээ.