Л.Мөнхтүшиг: Яаралтай нутаг буцах хүсэлтэй 2 мянган иргэний 1500 гаруй нь БНСУ-д байна

Л.Мөнхтүшиг: Яаралтай нутаг буцах хүсэлтэй 2 мянган иргэний 1500 гаруй нь БНСУ-д байна

ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг гадаадад гацсан иргэдийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргаснаас хойш гадаадад гацсан иргэдээ зохион байгуулалттайгаар татаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 27729 иргэнийг эх оронд нь авч ирээд байна. Тодруулбал, гадаадын 93 орноос тусгай үүргийн 111 нислэгээр 21 мянга гаруй иргэн, авто-замаар нийт 6637 иргэн эх орондоо иржээ. Хоёр хоногийн өмнө Японоос 156 иргэн эх орондоо ирснээр энэ онд үйлдэгдэх тусгай үүргийн нислэг зогсож байна. Одоогоор гадаадын 30 орноос 2 мянга гаруй иргэн яаралтай  нутаг буцах хүсэлт тавьсан байна. Үүнээс 1500 гаруй нь БНСУ-д байгаа иргэд байна” гэв.