Нүүрс тээврийн хоёр жолооч БНХАУ-ын боомтод дүрэм зөрчиж гаалийн бүртгэлээс хасуулах сануулга авчээ

Нүүрс тээврийн хоёр жолооч БНХАУ-ын боомтод дүрэм зөрчиж гаалийн бүртгэлээс хасуулах сануулга авчээ

Энэ сарын 17-ны өдөр нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий компанийн хоёр жолооч БНХАУ-ын Ганц модны боомтын захиргааны ойролцоо дүрэм зөрчин автомашинаасаа буужээ. Үүнийг Хятадын шалгалтын ажлын хэсгийнхэн бичлэг хийн баримтуулж арга хэмжээ авсан байна. 

Тодруулбал, 

  • Тээврийн хэрэгслийг нь журамлаж
  • Хоёр жолоочийг Монгол Улс руу буцаажээ.

Мөн жолоочтой харилцаанд орсон хоёр Хятад иргэнийг /засварчин, тээврийн менежер/ 14 хоног тусгаарлалтанд оруулжээ. Энэ бүх зардлыг Монгол жолооч нараас гаргуулсан бөгөөд дахин ийм үйлдэл гаргавал автомашиныг нь Хятадын гаалийн бүртгэлээс хасна гэж мэдэгджээ.