ВИДЕО: Энэтхэгийн ЭСЯ-ны санхүүжилтээр төв талбайд баригдсан мөсөн хотхон нуржээ

ВИДЕО: Энэтхэгийн ЭСЯ-ны санхүүжилтээр төв талбайд баригдсан мөсөн хотхон нуржээ

Улаанбаатар хотын төв талбайд мөсөн хотхон байгуулж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.

Харин энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Монгол Улс болон Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны ойд зориулж тус улсын Элчин сайдын яамнаас түүх соёлоо харуулсан мөсөн байгууламж байгуулах хүсэлтийг хотын захиргаанд тавьсан байсан. Гэхдээ энэ нь Монгол Улсад дотоодын халдвар гарахаас өмнө яригдсан асуудал. Хүсэлтийг нь хотын захиргаа хүлээж авсан бөгөөд Төв талбайд Таж Махалыг харуулсан жижиг байгууламж барих юм. Тоглох мөсөн гулгуурын талбай гэх мэт зүйлс байхгүй. Санхүүжилтийг тус улсын тал хариуцна, нийслэлийн төсвөөс гараагүй" гэж мэдэгдээд байсан юм.

Тэгвэл тус мөсөн байгууламжыг нурааж буй бичлэг дахин цахим сүлжээнд тараад байна. Одоогоор юунаас болж нурсан нь тодорхойгүй байгаа юм. Тус мөсөн байгууламжыг төв талбайн цастай хамт буулган цэвэрлэж буй бичлэг цахим орчинд тавигджээ.