“Цагдаа, дотоодын цэрэгт коронавирусийн халдвар тархсан гэдэг нь ташаа мэдээлэл”

“Цагдаа, дотоодын цэрэгт коронавирусийн халдвар тархсан гэдэг нь ташаа мэдээлэл”

Цахим сүлжээнд “цагдаа, дотоодын цэрэгт коронавирусийн халдвар тархсан байж болзошгүй тул Баянзүрх дүүргийн товчоо орчмын хөдөлгөөнийг түр хааж, замын цагдаагийн алба хаагч нарыг шинжилгээнд хамруулж байна” гэх мэдээлэл тархаад байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд

"Цагдаа, дотоодын цэрэгт коронавирусийн халдвар тархсан гэдэг нь ташаа мэдээлэл. Баянзүрх дүүрэгт амьдардаг иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулж байгаагийн нэгэн адил алба хаагчид ч шинжилгээнд хамрагдаж буй. Гэхдээ тусгаарлагдсан эсвэл коронавирусийн халдвартай гарсан нэг ч алба хаагч байхгүй. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа талаар Баянзүрх дүүргийн ЗЦХ-ийн дарга мэдэгдсэн" гэжээ.