"PC mall" дэлгүүрт гарч байсан галыг шуурхай ажиллаж унтраажээ

"PC mall" дэлгүүрт гарч байсан галыг шуурхай ажиллаж унтраажээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д “РС” Молл дэлгүүрийн 2х2 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 18:17 цагт хүлээн авчээ.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 18:22 цагт очиж тус галын 25 минут ажиллаж унтраасан байна. Энэ үеэр утаажилтын бүсээс хоёр хүүхэд, 15 том хүн, нийт 17 хүнийг гаргажээ.

Эх сурвалж: ОБЕГ