ВИДЕО: 4264 цаг үргэлжилсэн клиптэй дуу бүтээж, бүх цаг үеийн дээд амжилтыг эвджээ

ВИДЕО: 4264 цаг үргэлжилсэн клиптэй дуу бүтээж, бүх цаг үеийн дээд амжилтыг эвджээ

Колумбусаас гаралтай Америкийн хөгжмийн дуэт “Twenty One Pilots” бүх цаг үеийн хамгийн урт үргэлжилсэн клиптэй дууны рекордыг шинэчлэн тогтоожээ. "Stressed Out" дуугаараа олонд танигдсан уг поп хамтлаг өнгөрсөн дөрөвдүгээр сард "Concern of Concern" дуугаа гаргаж байв.Удалгүй тус дуундаа “эцэс төгсгөлгүй” үргэлжлэх клип хийж буйгаа зарласан юм.

Тэгвэл шинэ клип нь нийт 4264 цаг тоглогдож Геннисийн номонд бичигдлээ. Өөрөөр хэлбэл 117 хоног 16 цаг 10 минут 25 секунд үргэлжилсэн клипийг Youtube сувгаар шууд дамжуулан үзүүлжээ.

Уг рекордыг дуучин Pharrell Williams 2013 онд "Happy" дуундаа 24 цаг үргэлжилсэн клип бүтээж эзэмшиж байсан аж.