Халдвар илэрсэн худалдаа хөгжлийн банкны ажилтныг "Toyoko Inn" зочид буудалд тусгаарлажээ

Халдвар илэрсэн худалдаа хөгжлийн банкны ажилтныг "Toyoko Inn" зочид буудалд тусгаарлажээ

Өчигдөр \2020.12.23\ Худалдаа хөгжлийн банкны ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн гэсэн мэдээлэл гарч банкны төв салбарыг битүүмжлээд байсан билээ.

Харин тус ажилтан нь Худалдаа хөгжлийн банкны төв салбарт үйлчлэгчээр ажилладаг байсан бөгөөд цахилгаан шатны ариутгал хариуцдаг байсан талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Улмаар тус банкны 150 гаруй ажилтнаас коронавирусийн шинжилгээ авахад өнөөдөр /2020.12.23/ бүгд сөрөг буюу халдваргүй гарсан байна. Харин тус салбарын ажилчид өнөөдрөөс эхлэн гэрээсээ ажиллах горимд шилжжээ.

Халдвар авсан ажилтныг "Toyoko Inn" зочид буудалд тусгаарлаад байгаа ажээ.