ОХУ-аас импортоор орж ирж буй өндөг худалдааны төвүүдээр 450 орчим төгрөгөөр зарагдаж байна

ОХУ-аас импортоор орж ирж буй өндөг худалдааны төвүүдээр 450 орчим төгрөгөөр зарагдаж байна

Цар тахлын үед тогтоосон хязгаарлалтын улмаас импортын болон экспортын бүтээгдэхүүнүүдийг хэвийн горимоор тээвэрлэхэд хүндрэл үүсэж, өндөг, нарийн ногооны нийлүүлэлт багассан билээ. Улмаар мягмар гарагаас эхлэн хил дээр гацсан өндөгнүүдийг хэвийн оруулж эхэлсэн ч үнэ нэмэгдсэн талаар иргэд хэлж байна.

ОХУ-аас импортоор орж ирж байгаа өндөг нь Монгол улсад 400 төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа учраас зах, худалдааны төвүүдээр 450 орчим төгрөгөөр зарагдаж байгаа аж.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас эхнээсээ импортын өндөг дээр хяналт тавихгүй гэдгийг мэдэгдэж байсан. Дотоодын буюу Монголын Түмэн шувуут, Баян компаниудын хувьд 2021 оны 01 сарын 31-ний өдөр хүртэл задгай өндөгийг 340 төгрөгөөр нийлүүлж байгаа тул зах худалдааны төвүүд өөрсдийн зохих ашиг, НӨАТ нэмээд 360-400 төгрөг хүртэл худалдаалж байгаа гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлжээ.