Поп од Майкл Жексоны Калифорниа мужийн Лос Оливос дахь байшинг нь түүний хуучны найз Рон Беркл худалдан авчээ. Гэхдээ алдарт дуучны байшинг анх зарахаар төлөвлөж байсан үнийн дөрөвний нэгтэй тэнцэх ханшаар худалдан авсан байна. 2700 акр /1100 га/ энэхүү үл хөдлөх хөрөнгийг анх 2015 онд 100 сая доллараар үнэлж байсан юм. Харин Рон Беркл 22 сая доллараар авчээ.
“Neverland” хэмээн нэрлэгдэх уг харшийг Жексон 1987 онд буюу дуучны карерийнхаа оргил үед худалдан авч байв. Тухайн үед фермерийн аж ахуй байсан талбайг амьтны хүрээлэн болгож хүүхдүүд болон гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөдөг байсан аж.
Гэсэн ч 1990-2000-аад оны үед Майкл Жексоныг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тухай яриа гарч уг байшин мөрдөн байцаалтын төв болсон гэж хэлж болно. Прокуророос түүнийг өсвөр насны хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн хэрэг үүсгэсэн бөгөөд үүнээс хойш нэрт дуучин “Neverland” дахь гэртээ буцаж ирээгүй юм. Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2009 оны 6-р сард Жексон мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж зүрх нь зогссон байдалтай Лос Анжелес дахь өөр гэрээсээ олдсон билээ.
Эх сурвалж: CNN