ВИДЕО: “Чебурашка” хүүхэлдэйн киноны шинэ жилийн баярт зориулсан ангийг бүтээжээ

ВИДЕО: “Чебурашка” хүүхэлдэйн киноны шинэ жилийн баярт зориулсан ангийг бүтээжээ

Оросын нэрт зохиолч Эдуард Успенскийгийн “Гена матар ба түүний найзууд” номын дүрээс сэдэвлэн бүтээсэн “Чебурашка” хүүхэлдэйн киноны шинэ жилийн баярт зориулсан тусгай ангийг 12 дугаар сарын 31-нд гаргахаар болжээ. Шинээр гарах анги нь  “Чебурашка ба баярын нууц” хэмээх нэртэй бөгөөд нээлт нь онлайнаар болох аж. 

“Гена матар ба түүний нөхөд” ном нь 1966 онд хэвлэгдэн гарч байсан юм. Номонд гардаг гол дүрүүд болох Гена матар болон Чебурашкагийн дүр нь Зөвлөлт Холбоот улс төдийгүй хилийн чанадад нэлээдгүй алдартай. 

Э.Успенскийн зохиолуудаар найруулагч Роман Качанов 1969 онд “Гена матар”, 1971 онд “Чебурашка”, 1974 онд “Шапокляк”, 1983 онд “Чебурашка сургуульд явж байна” зэрэг хүүхэлдэйн кинонуудыг бүтээсэн юм. Үүний дундаас Чебурашка нь 2004 оны зуны олимпийн наадамд Оросын шигшээ багийн бэлгэдэл нэг бус удаа болж байжээ. Дашрамд дурдахад Чебурашкагийн тухай бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино 2022 онд нээлтээ хийх гэж байгаа билээ. 

Эх сурвалж: Риановости