ТАНИЛЦ: Шинэ жилийн баяраа хамгийн өвөрмөцөөр тэмдэглэдэг 12 УЛС

ТАНИЛЦ: Шинэ жилийн баяраа хамгийн өвөрмөцөөр тэмдэглэдэг 12 УЛС

Хэдхэн хоногийн дараа шинэ он айлчлан ирэх гэж байна. Шинэ жилийн баярыг дэлхийн олон оронд өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэдэг бөгөөд зарим орны иргэд санаанд оромгүй өвөрмөц байдлаар хуучин оноо үддэг. Тэгвэл шинэ жилийн баярыг хамгийн содон байдлаар тэмдэглэдэг 12 орны талаар сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 

ИСПАНИ УЛС: 12 УСАН ҮЗЭМ

Испаничууд он солигдох мөчөөс өмнө 12 ширхэг усан үзэм иддэг. Энэ нь ирэх жилийг элбэг дэлбэг, сэтгэл амгалан үдэхийн бэлгэдэл болдог аж. 

ЭКВАДОР, КОЛУМБ, МЕКСИК: ХООСОН ЧЕМОДАНЫ УЧИР

Латин Америк ялангуяа Эквадор, Колумб, Мексикт он солигдох мөчид үйлддэг нэгэн сонирхолтой уламжлал байдаг. Тэд шинэ жилийн баярын өдөр хоосон чемоданаа хаалганы хажууд тавьдаг гэнэ. Энэ нь ирэх жил өөр оронд аялж, зугаалахыг бэлгэддэг байна. 

 ИТАЛИ:ЦОНХООРОО ЭД ЗҮЙЛ ШИДЭХ

Хэрвээ та Италид шинэ он солигдох мөчид гудамжаар явж таарвал тун болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь Италичууд шинэ он гарахад цонхоороо аяга таваг, цахилгаан хэрэгсэл тэр байтугай тавилгаа хүртэл шиддэг гэнэ. Энэ нь өмнөх жилийн гай барцад, зовлон бэрхшээл бүрийг хөөн зайлуулж, өнгөрснийг ардаа орхиж буйн бэлгэдэл болдог аж. 

БРАЗИЛ: ЦАГААН ХУВЦАС, ШИНЭ ДОТУУР ӨМД

Бразилчууд он солигдох мөчид цагаан өнгийн хувцас, эсвэл шинэ дотуур өмд өмсдөг. Цагаан өнгийн хувцас нь ирэх жил гэгээлэг, сайхан байхыг бэлгэддэг. Харин шинэ дотуур хувцас өмсөх нь шинэлэг сонирхолтой зүйл тохиолдохыг бэлгэддэг бөгөөд өнгө өнгөөрөө өөр өөр утга илэрхийлдэг байна. Тухайлбал шар өнгийн дотуур хувцас мөнгө, эд хөрөнгө, ногоон эрүүл мэнд, улаан хайр дурлалыг бэлгэддэг аж. 

ДАНИ, ГЕРМАН, НИДЕРЛАНД: АЯГА ТАВАГ ХАГАЛАХ

Дани, Герман, Нидерланд зэрэг оронд аз жаргал, нөхөрлөлийн бэлэг тэмдэг болгож он солигдох мөчид аяга тавгаа хөршийнхөө гэр рүү шиддэг уламжлал түгээмэл дэлгэрсэн байдаг. Хаалганы гишгүүр дээр хэчнээн олон хагархай шил байна, төдий чинээ аз тохионо гэж үздэг. 

ЯПОН: 108 УДАА ХОНХ ЦОХИХ

Буддын шашинд зовлон шаналал үүсгэдэг 108 дэлхийн хүсэл байдаг гэж үздэг. Япончууд шинэ жилийн үдэш зовлонгоосоо ангижрахыг бэлгэдэж 108 удаа сүмийн хонх цохидог уламжлалтай. Энэхүү зан үйлийг “Жоя-но-Кейн” гэж нэрлэдэг бөгөөд ариусах, шинэ эхлэл гэсэн утгатай аж.  

ШВЕЙЦАР-ЗАЙРМАГАА УНАГАА

Швейцарчууд он солигдох мөчид мөхөөлдсөө шалан дээр унагаадаг. Энэ нь ирэх жил элбэг дэлбэг байхын бэлгэдэл болдог гэнэ. 

ГРЕК: ЗООСТОЙ ТАЛХ

Грекчүүд шинэ жилийн баяраар “Василопита” гэж нэрлэдэг уламжлалт талх хийж иддэг бөгөөд энэ нь онцгой сюрпризтэй байдаг. Учир нь талхан дотор тугалган цаасаар зоос ороож хийдэг. Зоостой талхны зүсмийг авсан хүн ирэх онд хамгийн их азтай байдаг гэж үздэг. 

ЭСТОН:ЦАДТАЛАА ИД

Эстон улсад шинэ жилийн баярын өдөр өлсөхийг цээрлэж долоон удаа хооллодог уламжлал түгээмэл дэлгэрсэн байдаг гэнэ. Энэ нь ирэх ондоо элбэг, хангалуун байхыг бэлэгшээсэн зан үйл юм.

ФИЛИППИН-ХАА САЙГҮЙ ДУГУЙ ДҮРС

Шинэ жилийн өдөр Филиппинд та хаа сайгүй дугуй дүрстэй зүйлсийг олж харах болно. Айл өрхүүд 12 төрлийн дугуй жимсээр ширээгээ чимэглэдэг бол гудамжинд дан дугуй дүрстэй бөмбөлөг, чимэглэлүүдийг өлгөдөг. Энэ уламжлал нь дээр үеэс бий болсон бөгөөд  анх зоосны дугуй дүрсийг бэлгэдэн дэлгэрчээ. Үүгээр ч зогсохгүй охид бүсгүйчүүд том, том дугуй дүрс бүхий даашинз өмсдөг байна. 

ФИНЛАНД: ТУГАЛГА ХАЙЛУУЛАХ

Финландад шинэ жилийн баярын өдөр нэгэн сонирхолтой зан үйл хийдэг. Тэд цагаан тугалгыг хайруулын таваг дээр хайлуулж, дараа нь цэв хүйтэн усаар дүүргэдэг. Ингэснээр тугалга тодорхой хэвд орж хатуурах бөгөөд үүссэн дүрсээр ирэх жилд юу тохиолдохыг хардаг гэж үздэг байна. 

ИРЛАНД: ХААЛГАА ТАЛХААР ЦОХЬ

Ирландууд шинэ жилийн баярын шөнө дундаас өмнө талхаар хаалга цохидог. Энэ нь муу муухай бүхнийг хөөж байгааг илэрхийлсэн үйлдэл аж.