CNN: Удамшлын өвчний улмаас хурууны хээгүй болсон гэр бүл

CNN: Удамшлын өвчний улмаас хурууны хээгүй болсон гэр бүл

Бид сонгуульд санал өгөхдөө, утасныхаа паспорт уншуулахдаа, иргэний бүртгэлээ шалгуулахдаа хурууны хээгээ уншуулдаг. Тэгвэл Бангладеш улсад амьдардаг Апу Саркер хэмээх эрэгтэйн гэр бүл удашлаас шалтгаалан хурууны хээгүй болцгоожээ. 

22 настай Апу гэр бүлийнхээ хамт хойд Наторе дүүргийн нэгэн тосгонд амьдардаг. Тэрээр саяхныг хүртэл эмнэлгийн туслахаар ажиллаж байсан бол аав, өвөө нь газар тариалан эрхэлж байжээ. Өвөө, аав, хүү гурвуулаа хуруундаа ямар ч хээгүй бөгөөд дэлхий дээр ийм хүмүүс маш цөөхөн байдаг гэнэ. 

Амал Саркерт хүү Апугийн хамт

Тэд энэ өвчнөөсөө болж олон бэрхшээлтэй тулгарч байжээ. 2008 онд Бангладешд бүх насанд хүрэгчдэд зориулсан иргэний үнэмлэх нэвтрүүлсэн бөгөөд мэдээллийн санд бүртгүүлэхийн тулд эрхий хурууны хээгээ уншуулах шаардлагтай байв. Гэтэл хуруундаа ямар ч хээгүй Апугийн аав Амал Саркерт ажилчид хэрхэн үнэмлэх олгохоо мэдэхгүй арга ядан түүнд "NO FINGERPRINT" гэсэн тамгатай үнэмлэх олгожээ.

Үүнээс гадна 2010 оноос тус улсад жолооны үнэмлэх авахад заавал хурууны хээгээ бүртгүүлдэг болжээ. Амал мөн л хэд хэдэн оролдлогын дараа арга ядан эмнэлгт бичиг хийлгэж жолооны үнэмлэхтэй болсон аж. Апу Саркерын авга ах Гопеш ч бас хурууны хээгүй. Ажилчид хурууны хээгээ уншуулж, цагаа бүртгүүлдэг бол  Гопеш ирцийн маягт бөглөдөг байна.

Бангладешийн дерматологич тэдний өвчнийг “төрөлхийн палмоплантар кератодерма” гэж оношилсон байна. Энэ нь арьсны хуурайшилтаас үүдэлтэй нэг төрлийн өвчин юм. Хэдийгээр Апугийн гэр бүл хурууны хээгүйгээс болж олон бэрхшээлтэй тулгардаг ч үүнээс болж огтоос сэтгэлээр унадаггүй хэмээн CNN-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.   

Эх сурвалж: CNN