СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд -30 градус давж хүйтэрнэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд -30 градус давж хүйтэрнэ

Ойрын хоёр хоногтоо шөнөдөө ихэнх нутгаар -30 градус давж хүйтрэхийг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна. Тодруулбал, энэ сарын 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи 31-нд Алтайн салбар уулс болон Дорнод-Монголын тал нутгаар, 1-2-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  Идэр, Тэс  голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 34-39 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна гэж тус газраас мэдээллээ.