Дуудлага худалдаагаар Б.Бат-Эрдэнэ аваргын дээл 38 сая, Э.Бадар-Ууганы бээлий 25 сая төгрөгөөр борлуулагдав

Дуудлага худалдаагаар Б.Бат-Эрдэнэ аваргын дээл 38 сая, Э.Бадар-Ууганы бээлий 25 сая төгрөгөөр борлуулагдав

"Хүүхдийн төлөө фонд" ТББ-аас зохион байгуулсан "Бүхнийг хүүхдийн төлөө" хандивын тоглолтын үеэр алдартнууд өөрсдийн эд зүйлсийг дуудлага худалдаагаар борлуулж хандивын аянд нэгдсэн юм. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ олон жил өмссөн хүрэн дээлээ дуудлага худалдаанд анхлан 9 саяар дуудаж эхэлсэн бол 38 сая 500 мянгаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, "Хүслийн өнгө" хэвлэлийн компанийн захирал О.Мөнхчулуун авсан юм. 

Мөн жүдо бөхийн олимп, дэлхийн аваргын медальт МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын олимпийн аварга болохдоо өмссөн кимоног есөн саяар дуудаж эхэлж 25 сая төгрөгөөр борлууллаа. Олимпийн аварга, МУГТ Э.Бадар-Ууган боксын бээлийгээ мөн есөн саяас эхлүүлж 21 саяар, Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун хурдан удмын хээлтэй гүүгээ 99 саяас 200 саяар тус, тус борлуулав. 

Энэхүү мөнгийг "Хүүхдийн төлөө фонд"-д хандивлана.