Он солигдох мөчид нийслэлийн таван цэгт ёслолын буудлага болно

Он солигдох мөчид нийслэлийн таван цэгт ёслолын буудлага болно

Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан жил бүр НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг телевизийн бүтээл болгон бэлтгэсэн нь өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизээр 22:00 цагаас гарах юм.

Мөн он солигдох мөчид,

  • Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль
  • Дамбын гүүр,
  • Баянхошуу,
  • Зүрх уулын энгэр,
  • Яармагийн морин тойруулгаас ёслолын буудлага хийхээр зохион байгуулжээ.

Улаанбаатар хотын төв талбайд болон нийслэлийн хэмжээнд ямар нэгэн олныг хамарсан, нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй болохыг НЗДТГ-аас албан ёсоор мэдэгдэжээ.