Малын тоо толгойн албан татварын хууль өчигдрөөс /2020. 01.01/ мөрдөгдөж эхэллээ. Уг хуулиар нэг малаас жилд 2000 хүртэлх төгрөгийн татвар авна. Харин татвараас бүрдсэн мөнгийг сумын хөгжилд зарцуулах юм.
Хуульд зааснаар тухайн жилд малын тоо толгойн татварыг 0 төгрөг байхаар тогтоож болох бөгөөд 0 эсвэл 1000, 2000 байхыг сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох аж. Тухайлбал, 1000 малтай иргэн 2000 төгрөгийн татвар төлбөл нэг жилд хоёр сая төгрөгийг төлнө гэсэн үг юм.
Харин уг мөнгө сумын орон нутгийн хөгжлийн сан руу орж иргэдийн сангаас гаргаж зарцуулах аж. Уг татварын мөнгө орон нутгийн хөгжил, бэлчээрийн доройтол, худаг гаргах зэрэг малчдад нэн шаардлагатай ажилд ашиглана гэж хууль санаачлагчид хэлсэн юм.