Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг "OMC Hairworld" тэмцээнээс монгол бүсгүй алтан медаль хүртжээ

Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг "OMC Hairworld" тэмцээнээс монгол бүсгүй алтан медаль хүртжээ

“Ээгий” косметиксийн үүсгэн байгуулагч Б.Энхчимэг “OMC Hairworld” буюу Дэлхийн шилдэг үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээний хуримын нүүр будалтын төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ. “OMC Hairworld” тэмцээн цахимаар болж өндөрлөсөн ба дэлхийн өнцөг булан бүрээс нийт 2 мянга гаруй оролцогч 10 мянган бүтээлээр өрсөлдсөн байна.

Б.Энхчимэгийн хувьд

  • Stage make up- Тайзны будалт 
  • Commercial bridal make up-Амьдралын хуримын будалт 
  • Smokey eye make up- Смоки будалт гэсэн 3 төрөлд оролцож “Bridal make up” төрлөөрөө алтан медаль хүртжээ.

Ташрамд дуулгахад, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо нь Дэлхийн холбоонд элсээд 15 дахь жилтэйгээ золгож байгаа аж. Энэ хугацаанд Монгол Улсынхаа багийг дэлхийн олон тэмцээнд оролцох үүд хаалгыг нээж өгчээ.