СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 10 сартай хүүхэд уяанд орооцолдон нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 10 сартай хүүхэд уяанд орооцолдон нас баржээ

2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт хүүхэд нас барлаа гэх харамсалтай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал Төв аймгийн нутагт 10 сартай эрэгтэй М нь гэрийнхээ хананаас уяатай байхдаа уяандаа орооцолдож нас барсан байж болзошгүй байна.

Арван сартай эрэгтэй хүүхэд нас барсан хэрэгт хүүхэд гэртээ ганцааранг үлдээгээд ээж аав нь хоёулаа сумын төв рүү бинзен авах гээд явсан байсан. Ингэхдээ том хүүхэд болох 9 настай том хүүдээ үлдээгээд явсан. Ах усанд яваад ирэхэд нас барсан байсан. Ээж аав нь ирэхэд бага хүү нь уяандаа хоолой хэсгээрээ орооцолдож нас барсан
байсан.

Одоогоор Төв аймгийн цагдаагийн газар уг хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ хараа хяналтаа байнга тавихыг анхаарууллаа.