СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хамаатны эмэгтэйдээ фэйсбүүкийн нууц кодоо алдсанаар залилуулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хамаатны эмэгтэйдээ фэйсбүүкийн нууц кодоо алдсанаар залилуулжээ

Сүүлийн жилүүдэд манай улсад цахим хэрэглээг иргэд илүү чухалчилж фэйсбүүкээр дамжуулан бүх үйлчилгээг авдаг болсон билээ. Харин фэйсбүүкийн хэрэглээг дагасан олон төрлийн гэмт хэрэг бүртгэгдсээр байна. Тухайлбал, бага насны хүүхдүүдийг аливаа төрлийн гэмт хэрэгт уриалах, уруу татах, цахим орчинг ашиглан биеэ үнэлэх, бага насны охидыг хууран мэхэлж хүчиндэх, хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авах, цахим сүлжээнд хууртаж их хэмжээний мөнгөөр залилуулах зэрэг олон гэмт хэрэг гарсаар байгааг албаныхан анхааруулсаар байна. Харин сүүлийн үед бусдын цахим хаяг болох фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч бусдад дансаар мөнгө шилжүүлэхийг хүсэж олон хүнийг хохироох гэмт хэрэг гарч байна.

Долдугаар сарын 22-ны өдөр иргэн 39 настай А-гийн цахим хаяг руу хууль бусаар хамаатны эмэгтэй болох 28 настай эмэгтэй нэвтэрч залилан хийсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 28 настай эмэгтэй Г нь тухайн иргэний цахим хаягаар бусдаас 146 мянган төгрөг залилан авсан нь тогтоогдсон байна.




Өнөөдөр бич өдөр

18 минутын өмнө