Онлайн тоглоом үйлдвэрлэгч компани микрофонтой амны хаалт бүтээжээ

Онлайн тоглоом үйлдвэрлэгч компани микрофонтой амны хаалт бүтээжээ

Онлайн тоглоом бүтээгч “Razer” компани өөрсдийн бүтээсэн микрофонтой амны хаалтаа “CES” технологийн чуулга уулзалтын үеэр танилцуулжээ. Энгийн амны хаалт зүүх үед тухайн хүний хэлж буй үг тийм ч тод сонсогддоггүй. Тиймээс хэрэглэгчийнхээ дуу хоолойг чангаруулдаг технологийг амны хаалттай хослуулсан байна. Мөн харанхуйд явахад автоматаар гэрэл асах аж. Үүнээс гадна маскны хамгаалах чадвар нь мэс заслын " N95" ангилалд багтах гэнэ. 

“Разер” үүнийг "гэрэлтүүлгийн нөхцөлөөс үл хамааран өөрийгөө илэрхийлэх" боломжийг тухайн хүнд олгох давуу талтай гэж тайлбарлажээ. Тус амны хаалт одоогоор худалдаанд гараагүй бөгөөд одоогоор үйлдвэрлэгч компани патентаа аваад байгаа юм байна.

Эх сурвалж: Theverge

 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө