Согтуу жолооч уулын уруу автомашинтайгаа унах гэж байхад нь аварчээ

Согтуу жолооч уулын уруу автомашинтайгаа унах гэж байхад нь аварчээ

Өчигдөр/2021.01.13/ “Асем вилла” хотхоны зүүн талд согтуугаар автомашин жолоодсон иргэн уулын уруу унах гэж байсныг Онцгой байдлын алба хаагчид аварчээ

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших уулан дээр автомашин зогссон, жолооч нь буух боломжгүй байна гэсэн дуудлагыг 22:03 цагт хүлээн авсан байна. Улмаар Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 17 км замыг туулан 22:38 цагт “Асем вилла” хотхоны зүүн талын уулан дээр очиход Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны харьяат, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн, 42 настай эрэгтэй Д “Ланд круйзер-200” загварын суудлын автомашинтай уулын уруу унах гэж байсан тул иргэн Д-ийг аварч, автомашиныг тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн талаар Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.