УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэргүүд прокурорт шилжинэ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэргүүд прокурорт шилжинэ

УИХ-ын гишүүн Д.Гантулга одоогоос хоёр жилийн өмнө хүчингийн хэрэгт нэр холбогдож, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж байсан. Тэгвэл тэрээр өмнөх хүчингийн хэргээ шалгагдаж байх хугацаанд дахин хүчингийн хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, одоогоос долоон сарын өмнө “Вива сити” хотхонд нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэг аж. Өнгөрсөн долоо хоногт хохирогч гэх Ч.Наранзаяагийн өмгөөлөгч н.Мэргэн хэргийн материалтай танилцсан бөгөөд нөгөө хэргийг ч мөрдөн шалгаж дуусжээ.

Тиймээс баттай эх сурвалжийн хэлж буйгаар уг хэргүүд прокурорт шилжихэд бэлэн болсон гэлээ. Түүнчлэн уг хэргүүдийг ЦЕГ, АТГ хамтран шалгасан байна.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө