Малчин айлын гэр шатаж, нэг хүний амь нас эрсдэжээ

Малчин айлын гэр шатаж, нэг хүний амь нас эрсдэжээ

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эрдэнэшанд багийн “Хар-Овоо” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/01.20 -ны өдрийн 06:00 цагт малчин айлын гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Б-ийн 5 ханатай гэр шатсан бөгөөд иргэн Б /67 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 11:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Иймээс иргэд та бүхнийг галын аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.