“IPhone” утас эмнэлгийн төхөөрөмжийн ажиллагааг доголдуулж болзошгүйг Apple компаниас анхаарууллаа

“IPhone” утас эмнэлгийн төхөөрөмжийн ажиллагааг доголдуулж болзошгүйг Apple компаниас анхаарууллаа

“Apple” компани хэрэглэгчдэдээ "IPhone" загварын гар утас эмнэлгийн төхөөрөмжүүдийн үйл ажиллагаанд саад учруулж, доголдуулж болзошгүйг анхаарууллаа.

Тодруулбал, IPhone гар утас  цахилгаан соронзон орон, радио долгион үүсгэдэг тул эмнэлгийн төхөөрөмж ялангуяа дефибриллятор/зүрх зогссон үед зүрхний хэмийг автоматаар сэргээх төхөөрөмж/-ны үйл ажиллагаанд саад болж болзошгүй талаар мэдэгдэл гаргажээ.  

Түүнчлэн тус компанийн саяхан шинээр танилцуулсан "iPhone 12" загварын гар утас, “MagSafe” цэнэглэгч өмнөх загваруудаас илүү соронз агуулдаг гэжээ.

Тиймээс гар утсыг эмнэлгийн төхөөрөмжүүдээс дор хаяж 6 инчийн /15 см/ зайтай,  цэнэглэх үед 15 инчийн /38/ зайтай байлгахыг зөвлөсөн байна. Урьд нь зүрхний чиглэлээр нийтлэл бэлтгэдэг сэтгүүлүүд "iPhone 12" болон "MagSafe" дагалдах хэрэгсэлд суулгасан соронз нь дефибриллятортын үйл ажиллагааг доголдуулж болзошгүй талаар мэдээлэл гаргаж байсан юм. Үүнтэй холбоотойгоор Apple компани аюулгүй ажиллагааны удирдамжаа өргөжүүлж, дээрх мэдэгдлийг гаргажээ.

Эх сурвалж: CNN