Таван настай хүү сураггүй алга болжээ

Таван настай хүү сураггүй алга болжээ

Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Бадын гүүр гэх газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 265 км-т/ тус сумын харьяат, малчин А-гийн таван настай хүү У энэ сарын 28-ны өдрийн 18.00 цагийн орчимд худаг дээрээс гэр лүүгээ харина гэж яваад сураггүй алга болжээ.

Энэ талаарх дуудлага мэдээллийг тус сумын цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч хүлээн авч, Засаг даргын Тамгын газрын 14 ажилтан, ар гэрийн дөрвөн хүн, нийт 20 хүн, таван автомашинтай 22:11 цагаас хойш  эрэн хайж байна.