УИХ-ын зарим эмэгтэй гишүүдийг хатан эх, шилдэг эмэгтэйд Г.Занданшатар дарга өргөмжилдөг болоод байна. Энэ нь нийгэмд сайн жишиг гэхээсээ илүүтэй тухайн эмэгтэй гишүүдийг шүүмжлэл дагах болсон гэж хэлж болно.
Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг “Төрийн хатан эрдэнэ”-ээр тодруулсан нь өнөөдрийг хүртэл шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Улсын аварга шалгаруулах шатар сонирхогчдын тэмцээнд амжилттай оролцсон” тул түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар “Оюунлаг түшээ"-гээр шалгаруулж, өргөмжлөл гардуулжээ.