Ц.Уянга Дональд Трампд хандаж жиргэв

Ц.Уянга Дональд Трампд хандаж жиргэв

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Еөк, Жонхуу ” гэх мэтээр дуудан хочилдог гэх шалтгаанаар Твиттер хуудсаа хязгаарлуулахад хүрээд байгаа “Элийрэгч ” Ц.Уянга АНУ-ын Дональд Трампд хандан жиргэжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн АНУ-д хийж буй айлчлалтай холбоотой сэдвийг хөндсөн аж. Ц.Уянгын англи хэл дээр бичсэн жиргээний утгыг сийрүүлбэл,

“Монголд Яг Юу Болоод Байгаа Тухай Манай Элчин Сайдын Яам Ерөнхийлөгч Дональд Трампд Анхааруулсан Болов Уу? Манай Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-Д Айлчлал Хийж Байгаа Бөгөөд Монгол Улс Бүс Нутагтаа Цор Ганц Ардчилсан Орон Гэдгийг Америк Хүмүүст Тайлбарлах Болно ”

“Дональд Трампд Хандах Нь, Бидэнд Таны Тусламж Хэрэгтэй Байна. Та Бүхний Дэмжлэггүйгээр Бид Хормын Төдийд Ардчиллын Бүтэлгүй Туршилтын Бай Болж, Оросын Хараан Дор, Эсвэл Бүр Муугаар Хятадын Нөлөөн Дор Эргэн Орох Эрсдэлтэй Болоод Байна ”

“Бид Монголчууд, Өөрсдийн Хамгийн Итгэлт Түнш АНУ-Г Алдахыг Хүсэхгүй Байна. Доналд Трамп, Бидэнд Монголыг Дахин Агуу Болгоход Туслаач (Make Mongolia Great Again), Яг Та Америк Орныг Дахин Агуу Болгосон Шиг (Make America Great Again) ”




Улаанбаатарт 29 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө