Монгол улс зориулалтын АРХИВЫН ШҮҮГЭЭТЭЙ боллоо

Монгол улс зориулалтын АРХИВЫН ШҮҮГЭЭТЭЙ боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа.

2019 оны долдугаар сарын 29-ний өдөр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн “Архивын шүүгээ нийлүүлэх төсөл”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Дээрх үйл ажиллагаанд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан,Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг Эрхлэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюундэлгэр, Эрүүгийн хэргийн төв архивын эрхлэгч, ахлах прокурор Ж.Чимгээ,Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шэнтоп, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, ТИКА-ийн Монгол дахь Хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр, Туркийн Үндэсний Их Хурлын дэд дарга Митхат Санжар болон бусад албаны төлөөлөгчид оролцсон юм.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө