PCR шинжилгээний хариу өдөртөө гардаг болно

PCR шинжилгээний хариу өдөртөө гардаг болно

Иргэдийн цэгүүдэд өгсөн PCR шинжилгээний хариу 24-48 цагт гарч байгаа. Үүнтэй холбоотой зарим иргэн "төрийн ордонд гарсан сэжигтэй тохиолдлын PCR-ийн хариу гурван цагийн дотор гарч байхад иргэдийнх яагаад ийм удаан хугацаанд гарч байгаа юм хэмээн бухимдаж" буй. Тиймээс PCR шинжилгээний хариуг богино хугацаанд гардаг болгохоор холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна. 

Тухайлбал, шинжилгээ авах цэгүүдэд байгаа сорьцуудыг цуглуулж байгаад орой нь лабораторид хүргүүлж байсныг ЭМЯ-наас зохицуулалт хийж, 3-4 цагийн дотор сорьцыг лабораторид хүргүүлэхээр болжээ. Ингэснээр шинжилгээний хариу өдөртөө гаргах боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн энэ сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, 420 мянган өрхөөс шинжилгээ авах болсонтой холбоотойгоор шинжилгээ авах цэгүүдийг нэмэгдүүлж байгаа аж. Тодруулбал, явуулын 73 цэг, автобустай 50 цэг, байнгын шинжилгээ авах 87 цэг, нийт шинжилгээ авах 210 цэг байгуулах ажээ.