Этиоп улс нэг өдрийн дотор 350 сая гаруй мод тарьлаа хэмээн албаны хүмүүс мэдээллээ. Тэдний үзэж байгаагаар энэ нь нэг өдөрт хамгийн олон мод тарьсан дэлхийн дээд амжилт юм.
Уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийн нөлөө ган гачигт өртөмтгий манай оронд газар авахаас сэргийлэх үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа хэмээн Этиопийн Ерөнхий сайд Ахмед Абий мэдэгдэв. Түүнчлэн уг төсөлд төрийн албан хаагчдыг хамруулахын тулд зарим төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
НҮБ-ын мэдээлснээр, 20 зууны эхэн үед Этиоп улсын нийт газар нутгийн 35 хувийг ой эзэлж байсан бол 2000 онд уг хэмжээ 4 хувь хүртлээ буурсан байна. Ерөнхий сайд Ахмед Абий өөрийн “Ногоон өв” санаачилгын хүрээнд мод тарих энэхүү ажлыг улс орон даяараа 1000 орчим газарт өрнүүлж байгаа аж. Сайн дурынхны тарьж буй модыг тоолох үүргийг албаны хүмүүст үүрэгдсэн тухай Етиоп дахь ВВС мэдээлжээ.