Нийслэлийн амаржих газрууд нийт 56 эх, нярайг байгууллагын машинаар гэр гэрт нь хүргэж өгчээ

Нийслэлийн амаржих газрууд нийт 56 эх, нярайг байгууллагын машинаар гэр гэрт нь хүргэж өгчээ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы өдрүүдэд эмнэлгээс гарч буй  иргэдийг эмнэлэг өөрсдийн машинаар гэр гэрт нь хүргэж өгөхөөр зохицуулалт хийсэн талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн нийслэлийн амаржих газруудад амаржсан эх, нярайг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн автомашинаар эмч нар гэрт нь гаргаж байна. Энэ дагуу өчигдөр нийслэлийн Өргөө, Хүрээ амаржих газраас нийт 56 эх, нярайг халдвар хамгааллын дэглэмийг чанд  баримтлан, аюулгүй байдлыг нь бүрэн хангаж, гэрт нь тээвэрлэн хүргэж өглөө гэж НЭМГ-аас мэдээллээ.