Энэ сарын 16-аас эхлэн хүнсний үйлвэрлэл, зах худалдааны төвүүдийг нээж байгаатай холбоотой Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хөл хорионы 12 хоногийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүн хомстож болохгүй учраас хүнсний үйлвэрлэлүүдийг нээж байгаа юм. Хоёрдугаар сарын 16-аас эхлээд тодорхой шатлалтайгаар хүнсний 49 бөөний төв, үйлвэрлэл явуулдаг 597, түгээдэг 287 ААН-үүдийн үйл ажиллагааг нээж байна.
Гэхдээ иргэн та гэрийнхээ ойролцоо байгаа дэлгүүрээс л хүнсээ авна. Эдгээр бөөний төвөөс хүнсээ авахгүй гэсэн үг. Жишээ нь, та Баянзүрх дүүрэгт байдаг бол Хүчит шонхор зах, Дэнжий мянга руу очиж мах авахгүй.
Гагцхүү танай гэрийн ойролцоо байх хүнсний дэлгүүрт мах махан бүтээгдэхүүн, гурил будааг тасалдуулахгүйн тулд хүнсний бөөний төвүүд 10-15 хувийн квоттой ажиллаж, тасралтгүй нийлүүлнэ. Хүнсний үйлвэрлэлүүдийг нээж байгаатай холбоотойгоор 26 мянган хүн 15 хувийн квоттойгоор ажиллах бөгөөд 9 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцоолж байна.
Энэ салбарт ажиллаж байгаа иргэд PCR шинжилгээ заавал өгнө. Хүнсний үйлдвэр, бөөний төвүүд дэлгүүрүүддээ хавьтал үүсгэж, айл өрхүүдэд халдвар тараах эрсдэлтэй. Бид худалдаа үйлвэрлэл үйлчилгээний ажилчдыг шинжилгээнд хамруулах суурин 12 цэгийг сургуулиудад байгуулсан. Нэг зүйлийг сануулахад хэрэв ажилчдын гэр бүлийн хэн нэгэн нь шинжилгээ өгсөн бол PCR дахин өгөх шаардлагагүй” гэв.