АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж Сибирийн ойн түймрийг унтраахад тусламж үзүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн тухай “Кремлээс” -ээс мэдээлэв.
Оросын ерөнхийлөгч тусламж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад гүн талархал илэрхийлсэн байна. Мөн шаардлагатай тохиолдолд Путин Трампын саналыг хүлээж авахаа дурдаад түймэртэй тэмцэх хүчирхэг агаарын бүлгийг Сибирьт аль хэдийн байгуулснаа мэдэгдсэн аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ, онгоцыг цэнэглэх, байрлуулахтай холбоотой бэрхшээл тулгараад байгаа тул асуудлыг шийдвэрлэж, ажиллаж байгааг дурджээ.
Кремлийн хэвлэлийн албаны тэмдэглэлд дурдсанаар, Путин Трамп нарын утсаар ярьсан алхамыг сайшааж, хоёр орны харилцаа цаашид хэвийн байдалд орох бүрэн боломжтойг харуулсан үйл явдал боллоо хэмээн онцолжээ. Ярианы төгсгөлд хоёр удирдагч цаашид биечлэн уулзаж, Сибирийн түймрийн талаарх асуудлаар холбоотой байна гэдгээ илэрхийлсэн байна.
Түүнчлэн Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар Путин, Трамп нар хоёр орны худалдааны харилцааны талаар ярилцсан байна.
ОХУ-д ой хээрийн түймэр гарсан талбай 2.7 сая га талбайг хамраад байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12% -иар их байгаа аж. Одоогийн байдлаар хамгийн хэцүү нөхцөл байдалтай байгаа нь Эрхүү, Красноярск муж, Якутия, Буриад зэрэг газрууд юм байна. Путин Батлан хамгаалах яаманд галыг унтраах заавар өгөөд байна. Үүний дараа тус агентлаг Красноярскийн нутагт гарсан түймрийг унтраахын тулд арван нисэх онгоц, ижил тооны нисдэг тэрэг илгээж байна” хэмээн мэдээлжээ.
ЭХ СУРВАЛЖ: ria.ru