Ц.Ганзориг: Шинжилгээний хариу очсон газраа 72 цаг өнгөрсөн ч хүчинтэй байна

Ц.Ганзориг: Шинжилгээний хариу очсон газраа 72 цаг өнгөрсөн ч хүчинтэй байна

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнтэй холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултад Засгийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дараах хариултыг өгчээ. 
 
-ПСР-ын шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэр хаанаас гарсан вэ?
 
-ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ПСР шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл хүний биед ковидын вирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг гарч шинжилгээнд илрэх боломжтой учраас 72 цаг гэж шаардаж байгаа юм.
 
- Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замд 72 цаг нь дуусвал яах вэ?
 
-Хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоос өмнө ПСР шинжилгээ өгөөд хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ өөрсдөө авч яваа учир замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул шинжилгээний хариу нь очсон газраа 72 цаг өнгөрсний дараа ч хүчинтэй байна /УБ-т эргэж ирэх тул/
 
-Орон нутаг руу зорчиж байгаа гэр бүлийн бүгд шижилгээ өгсөн байх шаардалгатай юу, эсвэл нэг гишүүн нь өгсөн байхад болох уу?
 
-Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПСР-ын шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус, тусдаа шинжилгээг өгөхийг шаардана.
 
-Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ?
 
- Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр зорчигчийн нэг адил ПСР-ийн шинжилгээгээ өгч зорчино. Өнөөдрөөс онгоц. 3-р сарын 3-наас нийтийн тээвэр орон нутагт явахад бэлэн болж байна.
 
-Очоод тусгаарлагдах уу?
 
-Тухайн орон нутгийн байнгын оршин суугч УБ-аас очсон тохиолдолд гэрээр 7 хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил 7 хоног гэрээр тусгаарлагдана гэж журамд туссан. Учир нь нууц үеийн хугацааг тооцсон.
 
-ПСР шинжилгээ үнэтэй юу?
 
- Үнэгүй хийгдэж байгаа.
 
-ПСР шинжилгээ өгсөн өдрөөс 72 цагийг тооцох уу? Хариу гарсан цагаас тоолох уу?
 
-Шинжилгээний хариу гарсан өдөр, цагаас 72 цаг гэдэг хугацааг тооцно.



Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө