“Өргөө” амаржих газрын даргаар доктор Ж.Энхцэцэгийг томилжээ

“Өргөө” амаржих газрын даргаар доктор Ж.Энхцэцэгийг томилжээ

"Өргөө" амаржих газарт төрсөн ээжээс коронавирусийн халдвар илэрч улмаар ХӨСҮТ-рүү зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан гэх үндэслэлээр Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлгийн захирал Г.Баясгаланг энэ сарын 15-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тэгвэл түүний оронд “Өргөө” амаржих газрын даргаар доктор Ж.Энхцэцэгийг томилжээ.

Тэрбээр АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багшаар ажиллаж байсан. Мөн эмэгтэйчүүдийн “Бүсгүй” эмнэлэгийг 1997 онд анх байгуулж,  20 гаруй жил  ерөнхий эмчээр нь ажилласан байна.