МИАТ-ийн Их Британиас түрээслэсэн “В767-300ER” онгоцны түрээсийн хугацаа дуусаж нутаг буцжээ

МИАТ-ийн Их Британиас түрээслэсэн “В767-300ER” онгоцны түрээсийн хугацаа дуусаж нутаг буцжээ

Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК-ийн EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300ER агаарын хөлгийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “PEMBROKE AIRCRAFT LEASING” түрээсийн компаниас түрээслэн авч 2016 оны 6 сараас нислэгт ашиглаж байсан юм.

Мөнх хааны нэрээр овоглосон агаарын хөлгийн 5 жилийн түрээсийн гэрээ дуусаж, "МИАТ" ТӨХК-ийн багш нисгэгч Ц.Ганбаатар, агаарын хөлгийн дарга П.Баатар, 2 дугаар нисгэгч С.Өнөбилэг нар тус хөлгийг жолоодон олон улсын Буянт-Ухаа нисэх буудлаас хөөрч АНУ-ын Аризоны мужийн “Phoenix Goodyear” нисэх буудалд амжилттай газарджээ.

В767-300ER агаарын хөлөг түрээсийн хугацаанд нийт 1390 аяллаар 560,498 зорчигч, 7878 тн ачаа тээвэрлэн нийт 10621 блок цагийн нислэгийг амжилттай гүйцэтгэжээ.