Дуудлага худалдаагаар нийт 113 дугаар зарагдаж, 320 сая төгрөг улсын санд төвлөрчээ

Дуудлага худалдаагаар нийт 113 дугаар зарагдаж, 320 сая төгрөг улсын санд төвлөрчээ

Энэ сарын 15-наас эхлэн азын гэх ижил тоотой автомашины дугаарыг дуудлагаар худалдах ажлыг Зам тээвэр, хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс зохион байгуулж эхэлсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар 113 автомашины дугаар дуудлага худалдаагаар зарагдаж, 320 сая төгрөгийн орлого төвлөрчээ. Үүнээс 7777 гэсэн улсын дугаар хамгийн өндөр үнээр буюу 35 сая төгрөгөөр, 9999 гэсэн улсын дугаар 20.5 сая төгрөгөөр зарагдсан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “азын дугаарын дуудлага худалдаагаар олсон мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад сургууль, цэцэрлэг барьж өгөхөд зарцуулах чиглэлийн өгч, энэ дагуу дуудлага худалдааны бэлтгэл ажил хангагдаж байна” гэж Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар мэдэгдэж байсан юм.

Харин тус дуудлага худалдааны дараа шагийн дугаарын үнэ хэд дахин өссөн талаар бид мэдээлж байсан билээ.