Хөвсгөлд байшин шатаж, 27 настай эрэгтэй нас баржээ

Хөвсгөлд байшин шатаж, 27 настай эрэгтэй нас баржээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  Жилчиг багийн 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 00:26 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 00:35 цагт очиход иргэн З-ын 8х8 метрийн хэмжэээтэй байшин шатаж байсныг 2 цаг 20 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Д /27 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Тиймээс иргэд та бүхэн ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө