Б.Буяндорж, Т.Ариунаа нар суултаа түр зогсоосон ч дахин зөвшөөрөл авч, ХЭҮК-т хандана гэв

Б.Буяндорж, Т.Ариунаа нар суултаа түр зогсоосон ч дахин зөвшөөрөл авч, ХЭҮК-т хандана гэв

“Ноёд” группийн Ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт энэ сарын 3-ны өдөр прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд үүнийхээ дараа Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарласан юм. Тэдний суулт өчигдрийн 17:45 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас тус суултыг тараах захирамж гаргаснаа танилцуулсан тул суултаа түр зогсоосноо мэдэгджээ.

Тэрээр “сая цагдаагийн газраас суултыг татан буулгах тухай мэдэгдэл ирлээ. Коронавирусийн үеийн онцгой журам гарсан юм байна. Тиймээс энэ журмыг хүндэтгээд авч ирсэн зүйлээ хураагаад, цэвэрлээд үймээн гаргахгүйгээр суултаа зогсоож байна. Гэхдээ бид суулт хийх зөвшөөрлөө дахин аваад, үргэлжлүүлнэ. Бид ХЭҮК-т хандана” гэж мэдэгдсэн юм.

Г.Буяндорж “2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн байна. Тиймээс тус асуудлыг эсэргүүцэж, суулт зарлаж байгаа аж. Цаашлаад Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байгаа мэдэгдээд байсан юм.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө