“Орон нутагт зорчихоос бусад тохиолдолд PCR шинжилгээ шаардахгүй”

“Орон нутагт зорчихоос бусад тохиолдолд PCR шинжилгээ шаардахгүй”

Хөдөө орон нутагт зорчихоос бусад тохиолдолд 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ шинжилгээ шаардахгүй гэдгийг ЭМЯ-ны хэвлэл, мээдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өнөөдрийн тус яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Иргэдээс ПГУ шинжилгээний хариу гарахгүй удаж байгаа гомдол ихээр ирүүлэх болжээ. Шинжилгээний цэгүүдэд хиймэл ачаалал маш их байгааг мэдээллийн үеэр хэллээ. Учир нь албан байгууллага, аж ахуйн нэгж болон зарим эмнэлэг үйлчлүүлэгч, ажилчдаасаа 72 цаг тутамд ПГУ шинжилгээ шаардаж байгаа аж. Ингэснээр шинжилгээний цэгт иргэд дараалал үүсгэж, хариу нь удах шалтгаан болж буйг хэллээ. Иймд УОК-оос орон нутагт зорчихоос бусад тохиолдолд 72 цагийн хүчинтэй ПГУ шаардахгүй байх журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгааг тэмдэглэж, аж ахуйн нэгж, байгууллагыг ийм шаардлагаа зогсоохыг хүслээ.




Өнөөдөр морь өдөр

38 минутын өмнө