Хан-Уул дүүрэгт “Соната-6” автомашин шатаж байсныг унтраажээ

Хан-Уул дүүрэгт “Соната-6” автомашин шатаж байсныг унтраажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 22:32 цагт онцгой байдлын газар хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 02:39 цагт очиход иргэн Б-ын “Сонота-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

Эх сурвалж: ОБЕГ