ЭМЯ: Улаанбаатарт 33, Төв аймагт 3 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Улаанбаатарт 33, Төв аймагт 3 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

"Гуравдугаар сарын 08-ны өдөр нийт 6,465 хүний сорьцод шинжилгээ хийхэд 36 хүнээс коронавирус илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлын гурав нь Төв аймагт бүртгэгдсэн бол 33 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Үүнээс 34 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүн байгаа бол үлдсэн хоёр хүний халдвар авсан замыг судалж байна.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 3,372 боллоо. Үүнээс 2,765 хүн эдгэрсэн бол 591 хүн эмчилгээнд байна" хэмээн ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ. 

 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө