"Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайг “Соёлын түгээгч”-ээр батламжилжээ

"Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайг “Соёлын түгээгч”-ээр батламжилжээ

Монголын эмэгтэйчүүдийн холбоо ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөлөл болох ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс засалч Б.Одбаяр болон "Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай  нарыг нийгэмд болон залуусд зөв үлгэр дуурайл үзүүлэх онцгой нөлөөтэй гэж үзэн "Соёлыг түгээгч"-ээр батламжилжээ.

Соёлыг түгээгчид хүн амын талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болоод сайн сайхны төлөө, ялангуяа зөв үлгэр дуурайлал бүхий гэр бүл, эмэгтэйчүүдийн төлөө өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийн, дэмжин ажиллахаа илэрхийлсэн.

Соёлыг түгээгчид нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэрлэл, манлайллыг үзүүлэх, эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн арга хэмжээг дэмжин, хамтарч ажиллах юм гэж Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос мэдээллээ.