65 настай эмэгтэй угаартаж, эмнэлэгт хүргэгджээ

65 настай эмэгтэй угаартаж, эмнэлэгт хүргэгджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байр 6 дугаар давхарт тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 10:52 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:55 цагт очиж иргэн С-ийн 3х1 метрийн хэмжээтэй тагтан дээр эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт иргэн Ц /65 настай, эмэгтэй/ угаартсан байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103-ийн эмчид хүлээлгэн өгчээ. Иймээс иргэд та бүхэн болзошгүй галын сэрэмжилнэ үү.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө