Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Баянхонгор аймгууд орох хөдөлгөөнөө түр хугацаагаар хаалаа

Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Баянхонгор аймгууд орох хөдөлгөөнөө түр хугацаагаар хаалаа

Хоёр хоногийн өмнө /2021.03.09/ Дархан-Уул аймгийн удирдлага голомттой бүс буюу Улаанбаатар хотоос халдвар тархах эрсдэл өндөр байгаа учир өнөөдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд иргэдийн нийслэлээс ирэх болон явах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан.

Вакцин хийж дуусах хүртэл нийслэлээс ирэх иргэд, автомашинуудыг нэвтрүүлэхгүй. Харин бусад аймаг, сумаас тус аймагт очих иргэд асуумж бөглөн нэвтрэх аж.

Тэгвэл Дархан-Уул аймгаас гадна Сэлэнгэ, Хэнтий, Баянхонгор аймгууд Улаанбаатар хот болон өвчлөл бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргаад байна. Тодруулбал,

  • Хэнтий аймагт гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.
  • Сэлэнгэ аймагт Улаанбаатар хот болон коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг өнөөдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 14- ний 06:00 цаг хүртэл зогсоов.
  • Баянхонгор аймгийн Онцгой комисс хуралдаж, зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг тус аймаг руу нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, маргаашаас эхлэн Улаанбаатар хотоос зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буяны ажил, хойшлуулшгүй ажлын шаардлагаар тус аймагт ирэх иргэдийг хүн тус бүрийн PCR шинжилгээний хариу, хүчинтэй хугацааг үндэслэн нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээс аймгийн Онцгой комисст өгсөн хүсэлт, өргөдөл, албан бичгийг үндэслэн судалж, бүртгэлжүүлснээр Улаанбаатар хотоос гарах эрх үүсэх юм.