Вакцинжуулалтын 14 цэг шинээр байгууллаа

Вакцинжуулалтын 14 цэг шинээр байгууллаа

Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаа эхлээд 16 дахь хоногтоо үргэлжилж байна. Эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн байнгын болон түр 22 цэгийг байгуулж, өдөрт дунджаар 1200-3500 хүнийг дархлаажуулж, хариу урвал, хүндрэл ямар байгааг 10 гаруй хоног тандаж  үзэхэд вакцин хийлгэсэн нийт хүний 40 орчим хувьд хөнгөн хэлбэрийн хариу урвал илэрч, ноцтой хүндрэл илрээгүй хэмээн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ. Иймээс дархлаажуулалтын цэг, хүний нөөцийн тоог хоёр дахин нэмж, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, зарим томоохон байгууллагад байнгын болон түр цэгийг нээж, дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлсэн.

Эл ажлын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 14 цэг нэмэлтээр байгуулж, дархлаажуулалтын 46 цэг, 82 багтай болжээ.

Эдгээрт 555 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, өчигдөр 17,819 хүнийг вакцинд хамрууллаа.